НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79-р чуулганы нэгдсэн хэлэлцүүлэг хаалтаа хийв
2024-10-01 15:53:45
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79-р чуулганы нэгдсэн хэлэлцүүлэг есдүгээр сарын 30-нд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд хаалтаа хийв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79-р чуулганы дарга Филемон Янг нэгдсэн хэлэлцүүлгийн хаалтын ёслолд хэлсэн үгэндээ, Израиль болон Ливаны Хезболла бүлэглэлийн хоорондох ширүүн мөргөлдөөн сүүлийн үед эрс хурцадсан бөгөөд энэхүү хурцадмал байдал нь Ойрхи Дорнод даяар дайн дэгдэхэд хүргэж болзошгүй гэж мэдэгдэв. Тэрээр Израиль, Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн ХАМАС болон Ливаны Хезболла зэрэг бүх талуудад хандан гал зогсоох хэлэлцээрийг яаралтай байгуулж, баривчлагдсан бүх хүмүүсийг нэн даруй суллахыг уриалав. Тэрээр мөн нөлөө бүхий орнуудад хандан мөргөлдөөнд оролцогч талуудын хооронд нэн даруй гал зогсоож, яриа хэлэлцээ хийхийг шаардсан бөгөөд бүс нутагт зэвсэг нийлүүлж буй бүх улс орон ийм үйлдлээ зогсоож, энх тайванд боломж олгохыг уриалав.

Филемон Янг хэлэхдээ, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулганы нэгдсэн хэлэлцүүлэгт 71 төрийн тэргүүн, 42 засгийн газрын удирдагчийг багтаасан НҮБ-ын 190 гишүүн орон, 3 ажиглагч орны төлөөлөгч илтгэл тавьсан ч тэдний дөнгөж 10 орчим хувь нь эмэгтэй байсан. Энэхүү илэрхий ялгаанд "харамсаж буй бөгөөд хүлээн зөвшөөрч чадахгүй" байна. Жендэрийн тэгш байдал нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хэлэлцэх асуудлын тэргүүлэх асуудал хэвээр байх бөгөөд Олон улсын хамтын нийгэмлэг жендэрийн тэгш байдлын талаар илүү сайн ажиллах ёстой гэжээ.