Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 10-р сарын 11-нд хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Израилийн батлан хамгаалах хүчин НҮБ-ын Ливанд суугаа армийн байрласан газар болон хамгаалалтын цамхаг руу дайрч, НҮБ-ын Ливан дахь армийн хүн хүчнийг шархдуулсан явдалд Хятад улс маш их анхаарал хандуулж, хатуу зэмлэн буруушааж байна. Энэ хэргийг мөрдөн шалгаж, холбогдох хүмүүст хариуцлага тооцож, дахин ийм хэрэг гарахгүй байх арга хэмжээ авахыг Хятадын тал шаардаж байна. Нөхцөл байдлыг намжааж, НҮБ-ын энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг хангах, мөргөлдөөнийг улам өргөжүүлэхээс сэргийлж, бүр хяналтаас гаргахгүйн тулд яаралтай арга хэмжээ авахыг Хятадын тал холбогдох талуудад, ялангуяа Израильд шаардаж байна гэв.