ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар болон олон орны гадаад хэргийн сайд нартай Нью-Йоркт уулзах үе хэлэхдээ, 9-р сарын 24-нд Женев хотод болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хурал дээр, АНУ мэтийн цөөн хэдэн улс Шиньжянтай холбоотой асуудлаар шалтаг болгон Хятадын хүний эрхийн байдалд халдсан байна. 80 шахам орон, тэр дундаа ихэнх мусульман улс орнууд Хятадыг дэмжсэн хамтарсан мэдэгдлийг газар дээр нь уншин нийтэлж, бас 20 гаруй улс байр сууриа адил бус хэлбэрээр илэрхийлж, Хятадын шударга байр суурийг дэмжиж, хүний эрхийн асуудлыг улстөржүүлж, хүний эрхийг бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох шалтаг болгон ашиглахыг эрс эсэргүүцсэн байна. АНУ зэрэг цөөн хэдэн орны улс төрийн заль мэх улам бүр тааламжгүй болсныг 100 гаруй орны тод дуу хоолой бүрэн харуулж байна гэжээ.
Ван И онцлохдоо, энэ жил БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байгаа, Хятад улс хүний эрхийг хамгаалж, ахиулсан амжилтыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, Шиньжяны хөгжил дэвшил бүгдэд илэрхий байна. Барууны орнууд Хятадад хүний эрхийг зөрчиж байсан түүхэн сургамж тийм ч хол биш бөгөөд тэд бидныг гутаан доромжлох багш байх эрхгүй юм. Бид эрх тэгш байдлын үндсэн дээр бусад улс оронтой хүний эрхийн асуудлаар харилцахад бэлэн байна. Хятадын үүд хаалга дэлхийд нээлттэй, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн найз нөхөд Хятадад айлчилж, үзэхийг урьж байна. Бодит байдлын өмнө аливаа цуурхал яриа, худал хуурмаг зүйл нь цөм өөрөө мөхөн сүйрч, Хятадын эсрэг ямарваа гүтгэлэг, гутаан доромжлох явдал амжилтад хүрэхгүй юм гэжээ.