Орон нутгийн цагаар 9-р сарын 25-нд Азийн хөгжлийн банк "2024 оны Азийн хөгжлийн төлөв (9-р сарын хэвлэл)"-ийг нийтлэв, 2024 онд Ази Номхон далайн бүсийн эдийн засгийн өсөлт 5.0%, 2025 онд 4.9% байх төлөвтэй байна. Үүний дотор, Хятадын эдийн засгийн өсөлт 2024 онд 4,8 хувь, 2025 онд 4,5 хувь байх төлөвтэй байна.
Тус тайланд тэмдэглэхдээ, Азийн хөгжиж буй эдийн засгийн цогцууд 2024 оны эхний хагаст эдийн засгийн өсөлтийн эрч хүчээ хэвээр хадгалж, инфляцийн түвшин үргэлжлэн буурч, суурь инфляци тахлын өмнөх түвшинд хүртэл буурсан байна. Экспорт тогтвортой өсөж, үүний дотор өндөр орлоготой технологийн компаниуд болон Хятад улс гол хөдөлгөгч хүч болж байна. Санхүүгийн зах зээл нь уналтыг тэсвэрлэх чадвартай байж, олон орны валют үндсэндээ тогтвортой хэвээр байна гэжээ.
Уг тайланд 2024 оны Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын инфляцийн таамаглалыг 2.8 хувь хүртэл бууруулж, 2025 онд инфляцийн түвшин 2.9 хувь болтол буурахаар төсөөлж, инфляцийн түвшин бага байгаа нь мөнгөний бодлогыг аажмаар зөөлрүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэжээ.