Газын зурваст ноцтой өлсгөлөнг үүсгэж болзошгүй байна
2024-10-30 10:57:19
Share
Share this with Close
youtube WeChat

Газын зурваст хүнс болон бусад хүмүүнлэгийн тусламж маш дутагдаж байгаа нь ноцтой өлсгөлөнг үүсгэж болзошгүй байна гэдгийг НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр 29-ний өдөр анхаарууллаа. Мөргөлдөөний улмаас Газын зурвас дахь хүнсний үйлдвэрлэл, борлуулалтын систем бараг дампуурч, тус бүс нутагт рүү орлуулах тусламжийн нийлүүлэлт ноцтой хязгаарлалтад өртөж байна. Ялангуяа өвөл ойртох тусам орон нутгийн хүмүүнлэгийн хямрал улам хурцдаж мэднэ гэж Дэлхийн хүнсний хөтөлбөр мэдэгдэлдээ дурджээ.

11-р сар гэхэд, Газын бүсийн хүн амын 90 хувь нь хүнсний хомстолд орно гэж уг байгууллага таамаглал хийгээд яаралтай арга хэмжээ авч, Газын зурваст тусламж үзүүлэх илүү аюулгүй, үр ашигтай нэвтрэх цэгүүдээр хангахыг мөргөлдөгч талуудад уриалжээ.