Газын нөхцөл байдлын талаар "Энэ бол хүн төрөлхтний амьдрах газар биш" гэв
2024-11-06 10:21:56
Share
Share this with Close
youtube WeChat

Газын зурваст хоёр өдрийн айлчлал хийсэн НҮБ-ын Ойрхи Дорнодын энх тайвны үйл явцыг хариуцсан тусгай зохицуулагчийн албаны дэд зохицуулагч Муханнад Хади орон нутгийн цагаар 11-р сарын 5-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришт Газын өнөөгийн нөхцөл байдлын талаар "Энэ бол хүн төрөлхтний амьдрах газар биш" гэж мэдэгджээ.

Муханнад Хади Газад буй НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагийн сургуульд очиж үзэж танилцсан байна. Тэрээр хэлэхдээ, сургуулийн нөхцөл байдал тэвчихийн аргагүй, тэндэхийн айл өрхүүд хоол хүнс, усаар дутагдаж, хэрэглэж болохуйц бие засах газаргүй, маш явцуу орчинд шахцалдаж, бохир ус, хог хаягдал хаа сайгүй байна, "Энэ бол хүн төрөлхтний амьдрах газар биш, зүгээр л төсөөлөхийн аргагүй байна" гэжээ.