11-р сарын 13-нд Хятад улс Вэньчаны сансрын хөөргөх талбайд, Тяньжөү-8 ачааны хөлөг, Чан Жэн 7-р Y9 зөөгч пуужингийн холболтын босоо шилжилтийн ажил эхлэв.
10-р сарын 30-нд, Хятадын сансрын станц Шэньжөү-19 хөлгийн багийнхныг хүлээн авлаа. Төлөвлөгөөний дагуу Тяньжөү-8 ачааны хөлөг нь Шэньжөү -19, 20 сансрын нисэгчдийн хоёр багийнхныг тойрог замд ажиллуулж, сансар дахь ажилд нь хангамж үзүүлэх юм.