ОХУ-ын Батлан хамгаалах яам орон нутгийн цагаар 11-р сарын 4-ний өдөр нийтэлсэн байлдааны тайлангаа үзвэл, өнгөрсөн хоногт Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем 4 "Хаймарс" пуужинг саатуулж, 43 дроныг устгасан байна. Мөн Оросын арми Украины цэргийн нисэх онгоцны буудал, эрчим хүч, нефть химийн боловсруулах компаниуд руу дайрчээ.
Мөн өдөр Украины Зэвсэгт хүчний жанжин штаб дайны байдлын талаарх мэдээллээс үзвэл, фронтын шугамын байдал хурцадмал хэвээр байгаа бөгөөд Кулахово, Лиман мужид хамгийн хүчтэй өрнөсөн байна. Украины арми Волчанск, Кулахово болон бусад газарт Оросын довтолгоог таслан зогсоосон тухай тайландаа дурджээ.