9-р сарын 30-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалах үеэр сурвалжлагч Хятад-Японы харилцааны талаар асуужээ.
Линь Жянь хэлэхдээ, Хятад, Япон хоёр бол ойр хөршүүд бөгөөд Ази, тэрчлэн дэлхийн чухал эдийн засгууд юм. Хятад, Япон хооронд олон нийтийн ашиг сонирхол, өргөн хүрээний хамтын ажиллагааны боломжууд байгаа. Хятад улс хоёр улсын бүхий л түвшний солилцоонд нээлттэй хандаж байгаа бөгөөд Япон тал Хятадтай хамтран ажиллаж, хоёр улсын харилцааг сайжруулах, хөгжүүлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна гэв.