9-р сарын 25-нд Хятадын Төв Радио Телевиз (ХТРТ) болон Жянсү мужийн захиргаа "Брендийн хүчирхэг орны төсөл"-ийн стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, Жянсү мужийн медиа цуврал арга хэмжээг Наньжин хотноо зохион байгууллаа. Арга хэмжээнд Жянсү мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Шинь Чаншин болон Хятадын Коммунист Намын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн нар оролцож, үг хэлэв.
Шэнь Хайшюн хэлсэн үгэндээ "ХТРТ нь өнөөгийн дэлхийн хамгийн том цар хүрээтэй, хамгийн олон төрлийн ажил үйлчилгээ эрхэлдэг, хамгийн өргөн цар хүрээг хамарсан олон улсын нэгдсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болсны хувьд, "Брендийн хүчирхэг орны төсөл" нь Хятадын олон брэндийг дотоод гадаадад амжилттай сурталчилж, таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тус төсөл нь Хятадын хэвлэл мэдээллийн олон улсын тавцан дахь байр суурийг бэхжүүлж, Хятадын брэндүүдийг дэлхийн зах зээлд гаргах чухал түлхэц болсон" гэдгийг онцоллоо.