Украины асуудлаар Хятад улс шударга байр сууриа тууштай баримталсаар байна
2024-09-26 18:52:41
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 26-нд Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь Украины асуудлаар Хятадын байр суурийг тодруулж, саяхан Нью-Йоркт болсон Хятадын Гадаад хэргийн сайд Ван И болон Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын ахлах төлөөлөгч Боррел нарын уулзалтыг дурдав. 

Тэрбээр "Хятад улс Украины асуудалд бодитой, шударга байр суурийг тууштай баримталж, нөхцөл байдлыг намжаах, энх тайвныг тогтоохын төлөө хичээл зүтгэл гаргаж ирсэн. Хятадын энхийн төлөөх хүчин чармайлтыг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрсөн юм. Гэвч зарим улс орнууд уг асуудлаар Хятадыг буруутгахыг оролдож, хэрэг нөмрүүлэх хандлага гаргаж байна. Тэд бүс нутгийн нөхцөл байдлыг тайван замаар шийдвэрлэхийг хүсэхгүй, энхийн хэлэлцээг ахиулах сонирхолгүй байгаа нь тодорхой" гэдгийг онцолжээ.