БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Их 20"-ийн бүлгийн удирдагчдын 19 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Бразилд төрийн айлчлал хийж буйг тохиолдуулан тухайн орон нутгийн цагаар 11-р сарын 20-ны өдөр Хятадын төв радио, телевизийн бэлтгэсэн "Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс" цуврал бүтээлийн 3-р анги (Португали хэлний хувилбар)-ын нээлтийн ёслол Бразилиа хотод болов. Уг арга хэмжээнд Бразилийн Дэд ерөнхийлөгч бөгөөд Хөгжил, аж үйлдвэр, худалдааны сайд Алкмин оролцож, үг хэллээ. Энэхүү арга хэмжээнд мөн Бразилийн улс төр, эдийн засаг, соёл урлаг, хэвлэл мэдээлэл, эрдэмтэн судлаачид зэрэг 200 гаруй зочид хүрэлцэн ирж оролцжээ.
"Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс" цуврал бүтээлийн 3-р анги (Португали хэлний хувилбар) нь хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц, соёлын өв уламжлал ба инноваци, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг сэдвийн хүрээнд, Ши Жиньпин даргын хэлсэн үг болон эрт эдүгээгийн сонгодог ишлэлүүдийг нь сонгон оруулжээ.
Хятадын Коммунист Намын Төв Хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд бөгөөд Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюн, Бразилийн Ерөнхийлөгчийн ордны Байгууллагын харилцааны сайд Александр Падилха, Бразилийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээллийн яамны сайд Пауло Пимента, Бразилийн Соёлын сайд Менезес, Бразилийн Аялал жуулчлалын яамны Гүйцэтгэх сайд Ана Лопес, Бразилийн Үндэсний хэвлэл мэдээллийн компанийн ерөнхийлөгч Жан Лима нар тус арга хэмжээнд оролцож үг хэлж, зочдын хамт нэвтрүүлгийг эхлүүлэв. Бразилаас Хятадад суугаа Элчин сайд Маркос Галвао, Хятадаас Бразилд суугаа Элчин сайд Жү Чинчяо нар видео илтгэл тавив.