Хятадын дээд удирдагч Ши Жиньпин 17-ны өдөр Пуужингийн хүчний нэгэн бригадтай танилцаж, шинэ эриний цэрэг армийг хүчирхэгжүүлэх үзэл баримтлалыг гүнзгий хэрэгжүүлж, шинэ эриний цэрэг армийн стратегийн чиглэлийг хэрэгжүүлэн, стратегийн пуужингийн армийн бүтээн байгуулалт болон хэрэглээний өвөрмөц журмын дагуу, улс төрийн удирдлагыг баримтлан, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, уйгагүй хүчин чармайлтаар цэрэг армийн бүтээн байгуулалтыг чансаатай хөгжүүлж, стратегийн хүчин ба дайтах чадварыг дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин Пуужингийн хүчний нэгэн бригадад түүний түүх, зэвсэг тоноглол технологийн чадавхтай танилцан, цэрэг офицерын сургуулилтын байдлыг үзэв.
Ши Жиньпин уг бригадын ажлын тайланг нь сонссоны дараа чухал үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ, Цэргийн төв зөвлөлийн улс төрийн ажлын хурлын үзэл баримтлалыг цэрэг армид бодитой хэрэгжүүлж, тус шатныхаа намын байгууллага, удирдлагыг онцлох хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, аюул, хямрал, дайны талаарх мэдлэг ойлголтыг бэхжүүлж, цэргийн сургалт, дайны бэлтгэлийг иж бүрэн эрчимжүүлж, дайтах чадвараа баталгаажуулан, үндэсний стратегийн аюулгүй байдал, үндсэн ашиг сонирхлыг үр дүнтэй хамгаалах хэрэгтэй гэжээ.