6-ны орой Үрэмчийн соёлын төв театрт Шиньжяны үйлдвэрлэл, барилгын корпус байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх концерт болов. ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн Төвийн төлөөлөгчдийн ахлагчийн хувиар олон үндэстэн олон салбарынхны хамт концерт сонирхсон байна.
Төвийн төлөөлөгчид Шиньжяны үйлдвэрлэл, барилгын корпус байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор 6-ны үдээс хойш Үрэмч хотод хүрэлцэн очсон байна.