Ван И "Дэлхийн өмнөд бүсийг дэмжих-Хятадын үйл ажиллагаа" сэдэвт арга хэмжээнд оролцов
2024-09-27 09:36:30
Share
Share this with Close
youtube WeChat


Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 9-р сарын 25-нд, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд "Дэлхийн хөгжлийн санаачилгаар дэлхийн өмнөд бүсийг дэмжих-Хятадын үйл ажиллагаа" сэдэвт нийтлэх арга хэмжээнд оролцов. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79-р чуулганы дарга Филемон Янг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ли Жюньхуа болон Лаос, Камбож зэрэг 20 гаруй орны сайдын хэмжээний албаны хүмүүс уг арга хэмжээнд оролцов.

Ван И хэлсэн үгэндээ, Ши Жиньпин даргын өөрийн төлөвлөгөө болон талуудын хамтын хүчин чармайлтаар, Дэлхийн хөгжлийн санаачилга нь Хятад улсын санаачилга байснаасаа олон улсын нийтлэг ойлголт болж, хамтын ажиллагааны үзэл баримтлалаас хамтын үйл ажиллагаанд шилжиж, НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хятад улсын арга зам, Хятад улсын хүчин чадлыг нэмэрлэсэн юм гэв.

Бүх талуудтай дэлхийн хөгжлийн санаачилгын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, 2030 он хүртэлх хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэж, шинэчлэлийн үр дүнг улс орон, хүн бүрт үр өгөөжтэй болгоход бэлэн байна гэж Ван И цохон тэмдэглэв.