Касим гарамын нүүрсээр
ажилладаг цахилгаан станцын Хятадын
автомашин террорист халдлагад өртсөн
асуудлаар Хятадын ГХЯ-ны хэвлэлийн
төлөөлөгч өнөөдөр, аравдугаар сарын
7-нд сэтгүүлчийн асуултад хариулав.
Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Пакистаны орон нутгийн цагаар аравдугаар сарын 6-ны оройн 11 цагийн үеэр Хятадын аж ахуйн нэгжийн төслийн автомашин Карачи Жинна олон улсын нисэх онгоцны буудал ойролцоо террорист халдлагад өртөв. Одоогийн байдлаар, Хятад Пакистаны хүмүүс эндэн бэртсэн бөгөөд үүнд Хятад улсын 2 хүн эндэж, 1 хүн бэртсэн гэжээ.
Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Хятад улсын иргэн халдлагад өртсөн явдалд Хятадын тал маш их цочирдсон бөгөөд энэ терроризмын үйлдлийг хатуу зэмлэн буруушааж, нас барсан хүмүүст гүнээ эмгэнэл илэрхийлэн, тэдний ар гэрийнхэнтэй сэтгэл нэгтэй буйгаа илэрхийлж байна. Хятадын ГХЯ болон Пакистанд суугаа элчин сайдын яам, консулын газар онцгой байдлын механизмыг нэн даруй хэрэгжүүлж, шийдвэрлэн зохицуулах арга хэмжээг цагийг алдалгүй авч хэрэгжүүлж байна. Пакистаны тал авралт болон хойшдын явдлыг бүх хүчээр сайтар хийж, даруй туйлбартай мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнийг баривчлан хуулийн дагуу шийтгэхийг Хятад улс шаардаж байна. Үүний зэрэгцээ зориулалттай арга бодлого авч хэрэгжүүлэн, Хятад Пакистаны эдийн засгийн коридор болон Пакистанд ажиллаж буй Хятадын иргэд, төсөл, байгууллагуудын аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.
Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, терроризм бол хүн төрөлхтний нийтийн дайсан, Хятад Пакистаны харилцан итгэлцсэн хамтын ажиллагаа болон Хятад Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эвдэх гэсэн терроризмын хүчний оролдлого биелж чадахгүй. Хятад улс терроризмын эсрэг Пакистаны үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих бөгөөд Пакистантай хамтран зүтгэж, Хятад Пакистаны харилцааг хохироох гэсэн бүх оролдлогыг шийдэмгий устгахад бэлэн байна гэжээ.