Израилийн төлөөлөгчид 27-нд Дохад очиж, Газын зурваст гал зогсоох хэлэлцээр хийнэ
2024-10-25 09:41:02
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 10-р сарын 24-ний орой Израилийн Ерөнхий сайдын албанаас мэдээлснээр, Израилийн тагнуул болон нууц албаны (Моссад) дарга Давид Баниа энэ сарын 27-нд Катарын нийслэл Доха хотод очиж, Америкийн Тагнуулын төв газрын дарга Бернс болон Катарын Ерөнхий сайд Мохаммедтэй уулзах юм байна.

Уулзалтаар талууд хамгийн сүүлийн үеийн нөхцөл байдалд үндэслэн, Газад гал зогсоох хэлэлцээр болон хоригдлуудыг солилцох хэлэлцээрийг эхлүүлэх янз бүрийн хувилбаруудыг судлан хэлэлцэх болно.