11-р сарын 4-нд "БХАТИХ болон Орон нутгийн АТИХ-ын төлөөлөгчийн тухай хууль (Нэмэлт өөрчлөлт оруулсан)"-ийг 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны 12-р хурлын анхны хэлэлцүүлэгт оруулж, Ардын их хурлын төлөөлөгчдийн үүргийн гүйцэтгэлийг цаашид сайжруулах, зохион байгуулалтын механизм болон бусад агуулгатай холбоотой заалтуудыг тусгана. Төлөөлөгчийн тухай хуулийг 1992 онд баталж мөрдөж эхэлснээс хойш дөрөв дэх удаагаа нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь энэ юм.
Нэмэлт өөрчлөлт оруулсан төсөлд төлөөлөгчдийн ард иргэдтэй харилцах агуулга, хэлбэрийг улам баяжуулж, дараах заалтуудыг нэмж оруулсан байна. Тухайлбал, Төлөөлөгчид сянь болон түүнээс дээш орон нутгийн зрэглэлийн ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хороо, хот суурингийн ардын төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн зохион байгуулсан зохицуулалтын дагуу тухайн газарт ойр байх зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулах, ард иргэдтэй ойр дотно харилцаатай, тэдний санал хүсэлтийг байнга сонсох хэрэгтэй гэж тусгажээ.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны төлөөлөгчдийн тогтолцоог боловсронгуй болгох тал дээр сянь болон түүнээс дээш түвшний АИХ-ын Байнгын хороод ард төлөөлөгчидтэйгээ ижил түвшинд харилцаа холбоо тогтоож, байнгын хорооны гишүүд болон байнгын хорооны төрөл бүрийн тусгай хороо, ажлын байгууллагын төлөөллийн ажлын механизмыг бүрдүүлэн боловсронгуй болгож, хууль тогтоох, хяналт тавих болон бусад ажилд төлөөлөгчдийн оролцоог өргөжүүлэх, төлөөлөгчийн үүргийг бүрэн гүйцэд хэрэгжүүлэх, хот суурингийн Ардын Төлөөлөгчдийн Хурлын дарга, дэд дарга нарт холбогдох шаардлагыг тодруулж өгөх тухай тусгасан байна.