ХТРТ болон Хятадын Ардын их сургууль хамтран сэтгүүлзүйн дээд сургууль байгуулна
2024-09-29 22:09:16
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 29-нд Хятадын Төв радио телевиз болон Хятадын Ардын их сургууль хамтран сэтгүүлзүйн дээд сургууль байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслол Бээжин хотноо боллоо.

Уг арга хэмжээнд ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, Төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн Хятадын Ардын их сургуулийн намын хорооны нарийн бичгийн дарга Жан Дүнгантай хамт "Хятадын Төв радио телевиз-Хятадын Ардын их сургуулийн шилдэг сэтгүүлзүй, мэдээлэл харилцааны мэргэжилтэн бэлтгэх төв" болон "Хятадын Төв радио телевиз-Хятадын Ардын их сургуулийн ухаалаг харилцаа холбооны инновацын лаборатори"-д хаяг хаджээ. Мөн Хятадын Төв радио телевизийн орлогч захирал Ван Шяожэнь болон Хятадын Ардын их сургуулийн захирал Линь Шанли нар хоёр байгууллагаа төлөөлөн гэрээнд гарын үсэг зурав.