7 зүйлийн туршлага нь Хятад Америкийн харилцааг хөгжүүлэхэд үндсэн удирдамж хангав
2024-11-17 22:33:44
Share
Share this with Close
youtube WeChat

Жил алгассаны дараа Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын уулзалт дахин нэг удаа дэлхий нийтийн анхаарлыг татлаа.

Орон нутгийн цагаар 16-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Перугийн нийслэл Лимад Америкийн ерөнхийлөгч Жо Байдентай уулзав. 1 цаг 45 минут орчим хугацаанд хоёр орны төрийн тэргүүн нар Хятад Америкийн харилцаа, олон улсын болон бүс нутгийн асуудлаар илэн далангүй, гүн гүнзгий, бүтээлч яриа өрнүүлэв. Дарга Ши Жиньпин өнгөрсөн дөрвөн жилийн Хятад Америкийн харилцааны хөгжлийн 7 зүйлийн туршлагыг нэгтгэн дүгнэж, Хятад улс "дөрвөн зүйл өөрчлөгдөхгүй"-ийг баримталж, Америкийн талтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, санал зөрөлдөөнийг хяналтад байлгаж, Хятад Америкийн харилцааны хялбархан олдоогүй тогтворжих хандлагыг цаашид үргэлжлүүлэхэд бэлэн байна гэж онцлон тэмдэглэв. Үүний зэрэгцээ хоёр тал санал зөрөлдөөнөөсөө зайлсхийсэнгүй. Ши Жиньпин дарга гол асуудлаарх Хятад улсын зарчмын байр суурийг дэлгэрэнгүй тайлбарлав. Ерөнхийлөгч Жо Байден Америк Хятад улстай “шинэ хүйтэн дайн” явуулахыг хайхгүй,“Тайванийг тусгаар тогтнуулах”-ыг дэмжихгүй гэсэн улс төрийн амлалтаа дахин нотлов.

Цаг хугацааны хувьд, Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын энэ удаагийн уулзалт АНУ-ын засгийн газрын шилжилтийн үетэй давхацсан юм. АНУ-ын талаар баримталж буй Хятад улсын бодлого стратегийн, уялдаа холбоотой, өндөр хариуцлагатай байдлыг харуулж, Жо Байден болон түүний залгамжлагчидтай хамтран Хятад, Америкийн харилцааны "барилга"-д хувь нэмрээ оруулахын төлөө чин сэтгэлээсээ хүчин чармайлт гаргахаа илэрхийлэв. Хятадын Гадаад харилцааны их сургуулийн профессор Ли Хайдүн "Олон улсын тойм”-д хэлэхдээ, Хятад, Америкийн харилцаа "өнгөрсөн дээрээ тулгуурлан, ирээдүйг эхлүүлэх" энэ үед Хятад улс Жо Байдены засгийн газар Хятадын талаар тогтвортой бодлого баримтлахыг хүсэж буйн зэрэгцээ АНУ-ын шинэ засгийн газар Хятадын талын Хятад Америкийн харилцааны зарчим, үзэл баримтлал, доод шугамыг бүрэн ойлгож, Хятад улсын талаар зөв бодлого боловсруулж, Хятад Америкийн харилцааг тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой замаар урагшлуулахыг эрмэлзэж байна гэв.

Өнгөрсөн дөрвөн жилд Хятад, Америкийн харилцаа уруудаж өгсөж байсан ч ерөнхийдөө тогтвортой байв. Хоёр тал дипломат харилцаа, аюулгүй байдал, эдийн засаг худалдаа, цэрэг арми, мансууруулах бодистой тэмцэх, хүмүүнлэгийн зэрэг салбарт 20 гаруй харилцааны механизмыг сэргээсэн буюу байгуулж, нааштай үр дүнд хүрсэн. Хятад Америкийн харилцааны “барилга”-ыг сайтар байгуулахын тулд Хятадын тал зарчмын шинжтэй багц санаачилгыг дурдав, тухайлбал Хятад Америкийн харилцаа харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтран ажиллах гурван зарчмыг баримталж, мөн барилгын “орой", "суурь",“тулгуур”-ыг сайтар барихын тулд хичээх ёстойг онцолсон юм.

Энэ удаагийн уулзалтаар Ши Жиньпин дарга өндөр түвшний туршлагыг 7 зүйлд нэгтгэн дүгнэсэн бөгөөд үүнд: стратегийн зөв ойлголттой байх, хэлсэн үгэндээ үнэнч үйл ажиллагаандаа тууштай байх, бие биедээ эрх тэгш хандах, улаан шугам болон эцсийн шугамыг эсэргүүцэхгүй байх, илүү их яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа өрнүүлж, ард түмний хүлээлтийг хангаж, том гүрнүүдийн үүрэг хариуцлагаа харуулах ёстой эдгээр болно. Эдгээр нь Хятад, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 45 жилийн туршлагын хураангуй байж, үүнд АНУ Хятад улсыг хэрхэн авч үзэх, хэрхэн эрх тэгш харилцах, санал зөрөлдөөнөө хэрхэн хянан зохицуулах, дэлхий дахины үүрэг хариуцлагыг хамтаар хүлээх зэрэг гол асуудлуудыг багтааж, Хятад, Америкийн харилцааны хөгжлийн чиг хандлагыг заасан юм.

Хятад, Америк хоёр орон бол “өрсөлдөгч" үү, эсвэл "хамтрагч" уу? Энэхүү ойлголт нь хоёр орны харилцааны үндэс суурьтай холбоотой юм. Дипломат харилцаа тогтоосноос хойших 45 жилд, олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улсын АНУ-д хандсан бодлого ямагт тууштай байсаар ирсэн — хоёр орон түнш байх ёстой, харин өрсөлдөгч биш, бие биенээ амжилтад хүргэхээс биш харин харилцан хохироохгүй байх, ижил талаа нэгтгэн ялгаатай талаа нөөцлөхөөс биш харин хорон муугаар өрсөлдөхгүй байх явдал юм. Хятад улс ингэж хэлсэн бөгөөд ингэж хийсээр ч ирсэн юм.

Үүний эсрэгээр, АНУ-ын зарим хүмүүс хүйтэн дайны үеийн сэтгэхүйг баримталж, Хятад улсыг "хамгийн том стратегийн өрсөлдөгч" гэж андуурч, "холбоосыг салгах, таслах"-ыг хөхүүлэн дэмжиж, "жижиг хашаа, өндөр хана" барьж байгаа нь Хятад Америкийн харилцаа дипломат харилцаа тогтоосноос хойших хамгийн доод түвшинд унахад хүргэж байна. Хятад Америк хоёр эв нэгдвэл хоёуланд ашигтай, сөргөлдвөл бүгд хохирно, Америкийн талын “хүчний байр суурь”-иас Хятад улсыг дарах гэгч оролдлого бол огт бүтэшгүй, харин эсрэгээр өөрийнх нь ашиг тус хохирч, дэлхийн мөргөлдөөн, сөргөлдөөнийг даамжруулж буй гэдгийг бодит үнэн удаа дараа нотолсон. Энэ нь АНУ-д анхааруулга болж байна, тухайлбал: Тэг нийлбэртэй тоглоомын сэтгэлгээгээ орхиж, Хятад улсын талаарх стратегийн ойлголтоо засаж байж л Хятад, Америкийн харилцааны "эхний товчлуур"-ыг чангалж чадна.

АНУ-ын зарим хүмүүс Хятад Америкийн харилцаанд "хашаа" нэмэх хэрэгтэй гэж байнга ярьдаг. Хамгийн чухал хамгаалалтын хашлага, хамгаалалтын тор яг юу вэ? Ши Жиньпин дарга энэ удаад "Нэг Хятадын зарчим болон Хятад, Америкийн хамтарсан гурван албан мэдэгдэл нь хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурь бөгөөд "Тайваний асуудал, ардчилал, хүний эрх, замнал тогтолцоо, хөгжлийн эрх бол Хятад улсын дөрвөн улаан шугам, үүнийг сорихыг тэвчихгүй” гэж тодорхой хэлэв. Үүний зэрэгцээ, Хятад улс Тайвань, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан технологи, кибер аюулгүй байдал, Өмнөд Хятадын тэнгис, Украины хямрал, Солонгосын хойгийн асуудал зэрэг тодорхой асуудлаар байр сууриа тодорхойлж, Хятадын ард түмний хөгжлийн эрх ашгийг хүндэтгэхийг АНУ-аас тодорхой шаардав.

Эдгээр байр суурь нь, санал зөрөлдөөнийг зохицуулахад хамтран ажиллахыг Хятадаас дангаар шаардаж болохгүй, харин бие биедээ эрх тэгш хандаж, Хятадын талын гол чухал ашиг сонирхлыг жинхэнэ ёсоор хүндэтгэх ёстой гэдгийг АНУ-д сануулах зорилготой юм, Хятадын улаан шугам, доод шугамыг хэрэв давбал Хятад, Америкийн харилцааны "барилга" хөдөлж дайвалзах болно гэж шинжээчид “Олон улсын тойм”-д хэллээ.

“Дэлхий хангалттай уудам, Хятад Америк хоёр орон хамтдаа хөгжихийг багтаана”. Хоёр орны төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор Хятад, Америкийн харилцаанд гарсан ахиц дэвшил бол хялбархан олдоогүй, хамтдаа нандигнах ёстой.  Хоёр сар гаруйн дараа АНУ-ын шинэ засгийн газар ажиллаж эхлэх болно. Хоёр тал харилцан хүндэтгэж, энх тайван зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрч, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн 7 зүйлт туршлагаар удирдан чиглүүлж, Хятад, Америкийн харилцааг тогтуун шилжүүлж, улмаар шинэ эрин дэх Хятад Америкийн харилцааны зөв зохицох арга замыг олж, хоёр улсад ашиг тус бүтээж, дэлхий дахинд ашиг тусаа хүртээхийг хүсэж байна.