2024 онд дэлхийн барааны худалдаа 2.7 хувиар өснө
2024-10-11 09:56:39
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн Худалдааны Байгууллага энэ сарын 10-нд нийтэлсэн тайландаа “2024 онд дэлхийн барааны худалдааны хэмжээ 2.7 хувиар өснө” гэж таамаглажээ. Энэ нь өмнөх таамаглалд дурдсан 2.6 хувийн үзүүлэлтээс ялимгүй өндөр дүн юм.

2024 оны эхний хагаст дэлхийн барааны худалдааны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3 хувиар өссөн бол, энэ оны сүүлийн хагаст болон ирэх 2025 онд сэргэх хандлагаа үргэлжлүүлэн хадгалах төлөвтэй байгааг тайланд онцолсон байна.

Тайланд дурдсанаар, зах зээлийн ханшийн өөрчлөлтөд үндэслэн тооцвол дэлхийн бодит ДНБ-ний өсөлт 2024, 2025 онуудад 2.7 хувийн түвшинд тогтворжих төлөвтэй байна гэжээ.