Аравдугаар сарын 23-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.
Линь Жянь сэтгүүлчийн сонирхсон холбогдох асуултад хариулахдаа, Ойрх Дорнодын одоогийн нөхцөл байдал донсолгоотой улмаар хурцдаж буйд Хятад улс маш их сэтгэл түгшиж байна. Ливаны бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдлага хийж буй үйлдлийг эсэргүүцэх бөгөөд зөрчил маргааныг дэвэргэн, бүс нутгийн нөхцөл байдлыг хурцдуулах бүх зүйлийг эсэргүүцнэ. Холбогдох талууд улс төрийн аргаар шийдвэрлэх замд даруй эргэн орж, зөвшилцөл яриа хэлцлээр зөрчил маргааныг шийдвэрлэн, бүс нутгийн нөхцөл байдлыг даруй намдаахыг хүсэж байна гэжээ.