Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи саяхан Туркийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Израилийн зүгээс Ираны эсрэг хийсэн аливаа халдлага цөм улаан шугамыг давсан хэрэг бөгөөд Иран үүнийг тэвчихгүй гэжээ.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи: (Израиль) Ираны эсрэг дайрвал, цөм улаан шугамыг давсан хэрэг бөгөөд бид үүнийг тэвчихгүй. Манай цөмийн байгууламжид халдлага үйлдэх юм уу эсвэл бидний эсрэг хийсэн аливаа халдлагын хариуд бид ижил төстэй хариу барих бөгөөд бидний хариу үйлдэл нь бидний эсрэг дайралттай адил байх болно. Энэ тал дээр бид эргэлзэхгүй, мэдээжийн бид бас яаравчлахгүй юм. Одоо Израилийн хилд байгаа шаардлагатай бүх байг тодорхойлсон бөгөөд хэрэв Израиль ямар нэг арга хэмжээ авбал, Иран ч мөн адил төстэй арга хэмжээ авах болно гэжээ.
Аббас Аракчи хэлэхдээ, АНУ-ын тусламжгүйгээр Израиль Газын зурвас болон Ливанд цэргийн ажиллагаа явуулах боломжгүй юм, Израилийн хэрэглэж буй бүх зэвсэг цөм АНУ-ын тусламжаас ирэлттэй. Хэрэв бүс нутагт томоохон хэмжээний дайн дэгдэвэл, АНУ ч түүнд татагдан орж, бүс нутагт гай гамшиг болох болно гэжээ.