10-р сарын 12-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Тейе Ацке-Селассие Амдэд баяр хүргэлээ.
Ши Жиньпин, сүүлийн жилүүдэд Хятад, Этиопын харилцаа бүх талаар хурдтай хөгжиж, хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, бодит хамтын ажиллагаа баялаг ололт амжилт тогтоолоо. Би Хятад, Этиопын харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд 2024 оны Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрэгжүүлэх боломжийг ашиглан, эрхэм ноён тантай хамтран ажиллаж, Хятад, Этиопын стратегийн түншлэлийг үргэлжлүүлэн шинэ үр дүнд хүргэж, хоёр ард түмэнд илүү их ашиг тус хүртээхийг хүсэж байна гэжээ.