Америк, Их Британийн төлөөлөгчийн гаргаж буй худал мэдээллийг Хятад улс эрс эсэргүүцэж байна
2024-10-18 10:40:38
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79-р чуулганы 3-р комисс 10-р сарын 16-нд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссартай яриа өрнүүлжээ. Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Дай Бин хэлэхдээ, Америк, Их Британийн төлөөлөгч нар тавьсан илтгэлдээ худал хуурмаг мэдээлэл түгээж, улс төрийн зөрчилдөөн бий болгож байна. Энэ үйлдлийг Хятад улс эрс эсэргүүцэх бөгөөд огт хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Дай Бин хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг Америк зэрэг барууны орнуудын хүний эрхийн байдалд илүү анхаарал хандуулах шаардлагатай. Газын зурваст 40 мянга гаруй эгэл номхон иргэд амиа алдаж байхад Америк харин дайны бүсэд үргэлжлэн сум дарь тээвэрлэсээр байна. Үүний улмаас тус бүс нутгийн нөхцөл байдал хурцадлаа, Ойрх Дорнодод тохиолдсон хүмүүнлэгийн гамшигт Америк хариуцлага хүлээх ёстой. Их Британийн хувьд ч мөн адил, олон зуун жилийн турш дэлхийн хүрээнд хэрэгжүүлсэн колоничлолын ноёрхлоо үргэлжлүүлж, Палестин, Израиль, Судан, Мьянмар зэрэг орнуудын өнөөдрийн зөрчил мөргөлдөөний үндсийг тарьсан, харамсалтай нь өнөө бас л дайны галыг өдөөх оролдлого хийсээр байна. Америк, Их Британи зэрэг барууны цөөн орнууд “Исламын заналхийлэл”, “Азийн үзэн ядалт” зэрэг байдлыг даамжруулан өөгшүүлсээр байна. Иймд Хүний эрхийн дээд комиссар олон улсын хамтын нийгэмлэгийн шударга ёсны дуу хоолойг сонсож, Америк, Их Британи зэрэг цөөн тооны барууны орнуудын хүний эрхэд халдлага учруулж буй үйлдэлд мөрдөн байцаалт явуулахыг Хятад улс хүчтэй уриалж байна гэжээ.