Ши Жиньпин Аньхуй мужид ажиллаж байна
2024-10-18 16:23:05
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн өдрүүдэд ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Аньхуй мужид ажиллах үеэр онцлохдоо, Аньхуй муж ХКН-ын 20-р их хурал ба ХКН-ын 20-р сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурлын үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж, шинэ хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, үндэсний хөгжлийн стратегийн давуу талаа гүйцэд бадруулах ёстой. Мөн чухал нөлөө бүхий технологийн шинэчлэлийн суурин газар, шинээр хөгжиж буй аж үйлдвэрүүдийн түшиц газар, өөрчлөлт нээлттэй байдлын шинэ өндөрлөг газар, эдийн засаг, нийгмийн хөгжлийн ногоон шилжилтийн бүсийг байгуулахын тулд хичээл зүтгэл гаргаж, шинэ хөгжлийн төв байдал, өндөр чанартай хөгжлийг уялдуулан ахиулж, үзэсгэлэнт сайхан Аньхуйг бүтээн байгуулахад илүү их ахиц дэвшил гаргаж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн Аньхуйн шинэ хуудас бичиглэхийн төлөө хүчин чармайлт гаргах ёстой гэжээ. 

10-р сарын 17-18-ны өдрүүдэд, Ши Жиньпин Аньхуй мужийн Ань Чин, Хэ Фэй зэрэг хотуудад ажиллаж, түүх соёлын улбаатай гудамж хороолол, технологийн инновацийн парктай танилцжээ.