Хүнгчяогийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт салбар форумууд зохион байгуулав
2024-11-06 10:26:43
Share
Share this with Close
youtube WeChat

Зургаан хоног үргэлжлэх Хятадын олон улсын импортын 7 дахь экспо 5-ны өдөр Шанхайд нээгдэв. Импортын экспогийн чухал хэсэг болохын хувьд, мөн өдөр Хүнчяогийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь "Өндөр түвшний нээлттэй байдлыг баримталж, эдийн засгийн хүртээмжтэй даяаршлыг хамтаар дэмжье" уриан дор 19 салбар форумыг зохион байгуулав.

Өчигдөр Хүнчяогийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын "ДХБ-ын 30 жил ба Хятад улс: Түүх ба өөрчлөлт" сэдэвт форум болж, ДХБ-ын 30 жилийн хөгжлийн туршлагыг дүгнэв. Уулзалтад оролцсон бүх талууд Хятад улс ДХБ-д элссэнээс хойш дэлхийн эдийн засгийн хөгжилд оруулсан чухал хувь нэмрийг бүрэн хүлээн зөвшөөрч, ДХБ-ын шинэчлэлийн гол чиглэл, Хятад улс тогтолцооны шинжтэй нээлттэй байдлыг тогтвортой өргөжүүлж байгаа зэрэг сэдвээр ярилцав.

Чуулга уулзалтад оролцсон зочид хэлэхдээ, Хятад улс ДХБ-д элссэнээс хойш бусад улс орнуудтай эдийн засаг худалдааны харилцаагаа ихээхэн нягтруулж, Хятад улс олон улсын импортын экспог зохион байгуулж, бусад орны бараа бүтээгдэхүүний экспортод өргөн зах зээлийг бүрдүүлж, олон улс орны хөгжилд илүү их боломжийг олгосон. Өнөөдөр Хятад улс ДХБ-ын гол гишүүн болсон бөгөөд хөрөнгө оруулалтыг хялбарчлах болон бусад асуудлаар хэлэлцээ хийж үр дүнд хүрэхэд чухал хувь нэмэр оруулсан гэжээ.