Орон нутгийн цагаар 11 дүгээр сарын 21-ний үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Их 20"-ийн 19 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Бразилд хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлээд тусгай нисэх онгоц хөлөглөн эх орноо зорилоо.
Бразилиас мордох үед Бразилын Хөдөө аж ахуйн сайд Карлос Фаваро, Уул уурхай, эрчим хүчний сайд Александер Силвейра зэрэг өндөр албан тушаалтнууд нисэх онгоцны буудалд хүрч, түүнийг үдэн гаргажээ.