11-р сарын 7-нд Америк, Хятадын бизнесийн зөвлөлөөс Хятад, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан оройн зоогт Хятадаас Америкт суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шиэ Фэн уригдан оролцож, видео бичлэгээр үг хэлэв.
Шиэ Фэн хэлэхдээ, Ши Жиньпиний дэвшүүлсэн харилцан хүндэтгэх, энх тайван зэрэгцэн орших, хамтран ажиллан хамтаар хожих гурван зарчим нь Хятад, Америкийн харилцааны гүн гүнзгий туршлага дүгнэлт төдийгүй бас ч шинэ эрин үед хоёр орны харилцааг зохицуулах зөв зам юм гэжээ.
Шиэ Фэн хэлэхдээ, Америк, Хятад хоёр тал ойлголцон, хамтран ажиллаж, түүхийн зөв талд зогсож, цаг үеийн ерөнхий хандлага болон ард түмний хүсэлд нийцсэн зөв шийдвэр гаргаж, Хятад, Америкийн харилцаа тогтвортой, эрүүл, урт хугацааны хөгжлийн замаар замнахыг хамтдаа ахиулахыг хүсэж байна гэжээ.
Шиэ Фэн хэлэхдээ, Дэлхий дээр хоёр ижил навч байдаггүй, хоёр ижил улс ч байдаггүй. Хятад улс өөр нэгэн Америк Улс болж чадахгүй, адил бус байдал нь харилцан солилцох, харилцан суралцах хөдөлгөгч хүч байх ёстой, харин сөргөлдөөнийг үгүйсгэх шалтаг биш юм. Хятад, Америкийн амжилт бол бие биедээ сорилт гэхээсээ илүү боломж юм, өргөн уудам дэлхий ертөнц нь Хятад, Америк хоёрт бие даан хөгжиж, хамтдаа цэцэглэн хөгжих боломжийг олгож байна. Хоёр тал бие биенийхээ бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, бие биенийхээ сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж, бие биенийхээ хөгжлийн эрхийг хүндэтгэж, тус тусын язгуур ашиг сонирхол болон анхаарч буй гол асуудлыг хүндэтгэх ёстой гэжээ.