Курдын ажилчны намынхан 23-ны өдөр Туркийн сансар судлалын аж үйлдвэрийн компанид террорист халдлага үйлдсэн гэж Туркийн Батлан хамгаалахын сайд Ясар Гюлер мөн өдөр хэлсэн байна.
Гюлер нийслэл Анкарад болсон хэвлэлийн бага хурал дээр, Туркийн арми эцсийн нэг "террорист"-ыг устгах хүртэл, Курдын ажилчны намын зэвсэгт хүчнийг баривчилж устгах ажлаа зогсоохгүй гэж мэдэгдэв.
Туркийн Дотоод хэргийн сайд Али Елликая террорист халдлага болсон газар дээр нь хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ удаагийн террорист халдлагын улмаас 5 хүн амь үрэгдэж, 22 хүн шархадсаны 2 нь хүнд шархадсан гэжээ.
Халдлагад өртсөн Туркийн сансар судлалын аж үйлдвэрийн компани нь төрийн өмчит батлан хамгаалахын томоохон компани юм. Одоогоор Курдын ажилчны намаас энэ хэргийн талаар ямар нэгэн хариу өгөөгүй байна.