Мексикийн эрх баригч нам үндэсний Сэргээн мандлын хөдөлгөөний урилгаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулгын яамны сайд Ли Шүлэй тэргүүтэй ХКН-ын төлөөлөгчид аравдугаар сарын 19-21-ний өдрүүдэд Мексикт айлчиллаа. Тэд үндэсний Сэргээн мандлын хөдөлгөөний дарга Алкалде, Сенатын дарга Фернандес, Гадаад хэргийн сайд Де Ла Фуэнте нартай уулзаж, Хятад-Мексикийн соёл иргэншлийн солилцооны симпозиумд оролцов.
Ли Шүлэй хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор Хятад Мексик хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, ажил хэрэгч хамтын ажиллагааны баялаг үр дүнд хүрч, олон талт хамтын аижллагаа улам нягтарч байна. Хятад Мексик бол "Дэлхийн өмнөдийн орнууд"-ын чухал орон, дэлхийн эртний соёл иргэншилт орнууд юм. Мексиктэй хамтран ажиллаж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хэрэгжүүлж, эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан технологи, соёл урлаг, шинжлэх ухааны судалгаа, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, соёлын өвийг хамгаалах солилцоог эрчимжүүлэн, Хятад Мексикийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна. Мексикийн Үндэсний сэргэн мандалтын хөдөлгөөнтэй улс төрийн яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, засаглалын туршлага солилцож, хоёр нам, хоёр орны харилцааг тасралтгүй шинэ шатанд гаргахад ХКН бэлэн байна гэжээ.
Мексикийн тал илэрхийлэхдээ, Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум болон Мексикийн шинэ засгийн газар Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг улам баяжуулахад бэлэн байна. Мексик, Хятад хоёр орон бол өнө удаан, гайхамшигтай соёл иргэншилтэй орнууд юм. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг Мексикийн тал өндрөөр үнэлж байгаа бөгөөд Хятад улстай соёл иргэншлийн харилцан туршлага солилцож, харилцан суралцахад бэлэн байна. Эрх баригч намын хувьд үндэсний Сэргээн мандлын хөдөлгөөн” нь Мексик, Хятадын харилцааны хөгжилд тус дөхөм үзүүлэхийн тулд Хятадын Коммунист намтай гүнзгий яриа хэлцэл, солилцоо өрнүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг цаашид ахиулахад бэлэн байна гэжээ.