Саяхан сэтгүүлч Хятадын Худалдааны яамнаас мэдээлснээр, Хятад улс гадаадад хөрөнгө оруулах хамтын ажиллагааны 70 гаруй ажлын хэсэг байгуулж, олон талт болон хоёр талт эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны механизм, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны ажлын хэсгийн үүргийг бүрэн хэрэгжүүлж байна. Энэ нь холбогдох улс орнуудтай хэлхээ холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, аж ахуйн нэгжүүдийн гадаадад хөрөнгө оруулах таатай орчныг бүрдүүлэн өгөхөд чиглэж байна.
2023 оноос хойш Хятад улс холбогдох улс орнуудтай ногоон хөгжил, дижитал эдийн засаг, цэнхэр эдийн засгийн хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны 42 санамж бичигт гарын үсэг зурж, эдгээр салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлжээ.
Мөн Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтын бүх үйл явц, мөчлөгийг хамарсан цогц үйлчилгээний системийг бий болгосон. "Гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны улс орнуудын удирдамж" зэрэг олон нийтийн бүтээгдэхүүнүүдийг жил бүр гаргаж, Хятадын аж ахуйн нэгжүүдийн тухайн орны бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын боломж, эрсдэлийг ойлгоход тусалдаг. Энэхүү гарын авлага нь 170 гаруй улс орон, бүс нутгийг хамарсан бөгөөд 1.5 сая гаруй удаа татагдсан байна.