Орон нутгийн цагаар 11-р сарын 19-ний өдөр НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын орлогч Жан Пьер Лакруа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Израиль Ливан руу явуулсан ажиллагаандаа цагаан фосфорын бөмбөг ашигласан гэж мэдэгджээ.
Тэрээр хэлэхдээ, цагаан фосфорын бөмбөг нь хориотой зэвсэг биш ч гэсэн ийм зэвсгийг, тэр дундаа кассет бөмбөг зэрэг энгийн иргэдийн оршин суудаг бүс нутаг, иргэний байгууламжид ашиглах ёсгүйг онцлон тэмдэглэв.