АПЕК-ийн сайд нарын уулзалт Лимад болов
2024-11-15 15:04:05
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 14-нд Перу улсын нийслэл Лима хотод Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны \АПЕК\ сайд нарын уулзалт боллоо. Уулзалтыг Перугийн Гадаад хэргийн сайд Шиалер, Гадаад худалдаа, аялал жуулчлалын сайд Леон нар хамтаар даргалав.

АПЕК-ийн гишүүдийн 21 эдийн засгийн цогцын сайд нар олон талт хамтын ажиллагаа, худалдааны бодлогыг бэхжүүлэх талаар ярилцав. Түүнчлэн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Дэлхийн банк, Америк тивийн хөгжлийн банк, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагын төлөөлөгчид дэлхийн хэтийн төлөвийн талаар санал бодлоо солилцжээ. 

Энэ удаагийн Сайд нарын уулзалт нь “Эрч хүч, хүртээмж, өсөлт” сэдвийн хүрээнд хамтран ажиллах шинэ санаачилгуудыг хэлэлцлээ. Санаачлагын тэргүүлэх чиглэлүүдэд, худалдаа, хөрөнгө оруулалт, инноваци, дижиталчлал зэрэг АПЕК-ийн хамтын ажиллагааг ахиулж, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй, уян хатан өсөлтийг дэмжих зорилгоор бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалын үйл явцыг ахиулах юм байна.