Хятад улс дижитал худалдааны цар хүрээгээр дэлхийд эхний гуравт орж байна
2024-09-26 15:41:28
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Дижитал худалдааны яармагийг зохион байгуулах хороо, Олон улсын худалдааны төвийн (ITC) хамтран эмхэтгэсэн Дэлхийн дижитал худалдааны гурав дахь экспогийн "Дэлхийн дижитал худалдааны хөгжлийн тайлан 2024"-ийг өнөөдөр албан ёсоор нийтлэв.

Энэхүү тайланд дурдснаар, олон улсын байгууллагууд оролцсон дэлхийн дижитал худалдааны нийт тооцоог анх удаа нийтэлж, дижитал худалдааны тоо бүртгэлийн салбарын хоосон орон зайг нөхжээ. Тооцоолсноор, 2021-2023 оны хооронд дэлхийн дижитал худалдааны цар хүрээ 6.02 их наяд ам.доллар байснаа 7.13 их наяд ам.доллар болж нэмэгдэн, жилийн дундаж өсөлт 8.8 хувьд хүрсэн байна. Дэлхийд өмнө аравт орох том эдийн засгийн цогцын хувьд авч үзвэл, ЕХ, АНУ, Хятад улс дижитал худалдааны цар хүрээгээр эхний гуравт орж, тогтвортой өсөлтийн хандлагыг хадгалж байна. Бразил, Энэтхэг, Мексик улс нь томоохон эдийн засгийн цогцууд дотор хамгийн хурдацтай өсөн нэмэгдэж байна.