Хятадын Төв Радио Телевизээс зохион байгуулж буй Фьюшн-медиа том оврын арга хэмжээ 10-р сарын 9-нд Бээжинд нээлтээ хийж, ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд бөгөөд Хятадын Төв Радио Телевизийн ерөнхий захирал Шэнь Хайшюн, ТӨЗО-ны намын хорооны байнгын гишүүн бөгөөд Суртал ухуулах газрын дарга Ван Хайжөү, Бээжин хотын намын хорооны байнгын гишүүн бөгөөд нарийн бичгийн дарга Жао Лэй, Хятадын Төвөд судлалын төвийн ерөнхий захирал Жэн Дүй нарын төлөөлөгчид нээлтийн арга хэмжээнд оролцлоо.