Орон нутгийн цагаар 11-р сарын 8-нд "Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Франц дахь нийгмийн хариуцлагаа биелүүлж байгаа тухай тайлан"-г Францын нийслэл Парис хотноо албан ёсоор нийтэлжээ.Энэ нь Франц дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд анх удаагаа хамтран гаргасан улс орны онцлогтой нийгмийн хариуцлагын тайлан болох юм, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд үнэнч шударга, шаардлагад нийцсэн үйл ажиллагаагаа баримталж, Францын олон нийтийн хөгжилд идэвхтэй нэгдэж, эдийн засаг, байгаль орчин болон нийгмийн хариуцлагаа биелүүлсээр байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, гүйцэтгэл болон халуун дулаан үлгэр түүхийг хятад, англи, франц хэлээр дэлхий нийтэд дэлгэн харуулсан байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан, Францын Эрчим хүчний тэнцвэртэй байдлын нийгэмлэгийн дарга Брис Лалонд тайлан нийтлэх тухайн талбай дээр хэлсэн үгэндээ, компанийн нийгмийн хариуцлага нь компаний өөрийн хөгжлийн дотоод хэрэгцээ төдийгүй нэн ч нийт нийгмийн тогтвортой өсөлтийг ахиулах суурь чулуу юм, энэхүү тайланд Франц дахь Хятадын аж ахуйн нэгжүүд хариуцлагатай туршлагуудаар дамжуулан тогтвортой хөгжлийг бизнесийн үндсэн стратегидаа нэгтгэсэн оролдлого болон ололт амжилтаа харуулсан байна, энэ нь мөн харилцан саадгүй холбогдсон ертөнцөд итгэлцлийг бий болгож, түншлэлийн харилцааг эрчимжүүлж бэхжүүлэхийн төлөөх хатуу амлалт юм гэжээ.
Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн хүнд сорилттой тулгарч буй Хятад, Франц хоёр улс цөм “Парисын хэлэлцээр”-ийг даган мөрдөж, энэ зууны дунд үе гэхэд нүүрстөрөгчийн хийг саармагжуулах үүрэг хүлээсэн юм.Утааг бууруулах өөрчлөлтийн замд, Францад байгаа Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд "экологийн хошууч"-ийн үүргийг зоригтой гүйцэтгэж, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг бизнесийн үйл ажиллагаандаа идэвхтэй тусгаж, бохирдлын эсрэг хатуу арга хэмжээ авч, нөөцийг дахин боловсруулахад анхаарч, орон нутгийн экологийг үр дүнтэй хамгаалж, Францын ногоон өөрчлөлтийг бодит үйлдлээр дэмжиж байна.