Ираны цэргийн объектуудад Израиль цохилт өгч байна
2024-10-28 16:13:50
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 28-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.

Лин Жянь хэлэхдээ, Хятад улс бусад орны бүрэн эрх, аюулгүй байдалд халдахыг эсэргүүцэж, санаатайгаар хүч хэрэглэхийг эсэргүүцэж байна. Ойрхи Дорнодын өнөөгийн байдал маш хурцадмал байгаа тул холбогдох талууд бүс нутгийн аюулгүй байдлын ерөнхий эрсдэлийг цаашид нэмэгдүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Сүүлийн үед болсон хэд хэдэн үйл явдлууд гал зогсоох, дайныг зогсоох зайлшгүй шаардлагатай байгааг дахин харууллаа. Олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа нөлөө бүхий томоохон орнууд үр дүнтэй бүтээлч үүрэг гүйцэтгэж, бүс нутгийн хурцадмал байдлыг намжаахад шаардлагатай нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой гэжээ.