Эрдоган: БРИКС-ийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэж байна
2024-10-23 09:48:18
Share
Share this with Close
youtube WeChat

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган орон нутгийн цагаар 10-р сарын 22-ны өдөр хэлэхдээ, Турк улс БРИКС-ийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Оросын Казань хотод болох БРИКС-ийн удирдагчдын 16 дахь уулзалт үүнд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна гэжээ. 

Режеп Тайип Эрдоган Казань хотноо болох БРИКС-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцох юм. Энэ оны есдүгээр сард Туркийн эрх баригч Шударга ёс, Хөгжлийн намын хэвлэлийн төлөөлөгч Эрмер Челик хэлэхдээ, Туркийн ерөнхийлөгч БРИКС-т элсүүлэх сонирхолтой байгаагаа олон удаа илэрхийлж байсан бөгөөд Турк БРИКС-т элсүүлэх хүсэлт гаргах үйл явцаа үргэлжилж байна гэжээ.