Аравдугаар сарын 4-нд Европын комиссын дэвшүүлсэн цахилгаан автомашины нөхөн олговрын эсрэг Европын холбооны эцсийн шийдвэрийн төслийг Европын холбооны гишүүн орнуудын төлөөлөгчид санал оруулан баталснаар Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинаас нөхөн олговрын эсрэг татвар хураах төлөвтэй байна.
Үүнтэй холбоотойгоор Хятадын Олон улсын худалдааг дэмжих хорооны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Хятадын үйлдвэр худалдааны салбарынхан уг асуудлаар хэрэг үүсгэх, урьдчилсан шийдвэр, эцсийн шийдвэр гаргах бүх шатанд санал санаачилгаа бүрэн дэвшүүлсэн бөгөөд тодорхой байр суурьтай байсаар ирсэн юм.
Европын холбоо Хятад Европын цахилгаан автомашины салбарын хамтын ажиллагааны цэцэглэн хөгжих чиг хандлагыг үл тоомсорлож буйг бид эрс эсэргүүцнэ. Европын холбоо холбогдох бодит байдал, шалгах журмыг үл тоомсорлон, буруу үнэлгээгээ залруулахаас татгалзахыг бид эрс эсэргүүцнэ. Мөн Европын холбоо нь Хятадын цахилгаан автомашинаас нөхөн олговрын эсрэг татар нэмж хураахыг бид эрс эсэргүүцнэ гэжээ.