Орон нутгийн цагаар 11-р сарын 18-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Рио-де-Жанейро хотноо болсон Их 20-ийн удирдагчдын дээд хэмжээний 19-р уулзалтад оролцов.
Ши Жиньпин хэлэхдээ, Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг цаг үетэй хөл нийлүүлэн, урт хугацааны зохицуулагдаагүй асуудлыг зохицуулж, ирээдүйд хандсан шинэ дүрмийг идэвхтэй судалж, олон талт худалдааны тогтолцооны нэр хүнд, үр ашгийг дээшлүүлэх болно. Эдийн засгийн асуудлыг улстөржүүлж, дэлхийн зах зээлийг зохиомлоор хуваахаас зайлсхийх ёстой. Ногоон, нүүрстөрөгч багатай гэсэн нэрээр хамгаалах үзлийг хэрэгжүүлэхээс зайлсхийх хэрэгтэй гэжээ.