БНСУ-тай залгалдаж буй автозам, төмөр замаа БНАСАУ бүрэн хаахаа зарлажээ
2024-10-17 15:59:57
Share
Share this with Close
youtube WeChat

Хойд Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн 10-р сарын 17-ны өдөр мэдээлснээр, БНАСАУ өмнөд нутгийн хилийнхээ зүүн, баруун бүсийн БНСУ-тай залгалдаж буй автозам, төмөр замаа бүрэн хаасан гэлээ. 

Эх сурвалжид мэдээлснээр, энэ нь Өмнөд Солонгосыг дайсагнагч орон гэж тодорхойлсон Хойд Солонгосын Үндсэн хууль, дайсагнагч хүчний улс төр, цэргийн өдөөн хатгалга, аюулгүй байдлын орчны ноцтой нөхцөл байдалд үндэслэн гаргасан "зайлшгүй, хууль ёсны арга хэмжээ" юм.

Уг мэдэгдэл БНАСАУ-ын Батлан хамгаалахын яамны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснийг иш татан мэдээлснээр, БНАСАУ-ын талаас өмнөд нутгийн хилийн бүсээ бүрмөсөн хаах арга хэмжээг авсаар байх болно гэжээ. 

Өмнөд нутгийн хилийн бүсэд дайн үүсэх эрсдэл гарч буйг харгалзан Хойд Солонгосын талаас цэргийн бодит арга хэмжээ авна. Тухайлбал, 10-р сарын 9-ээс Өмнөд Солонгостой залгалдаж буй Хойд Солонгосын автозам, төмөр замыг бүрэн хаахаар шийдсэн гэдгээ Хойд Солонгосын ардын армийн жанжин штабаас 10-р сарын 9-нд мэдэгдэж байсан гэж Хойд Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг урьд нь мэдээлж байжээ,