БРИКС-ын орнуудын удирдагчдын 16 дахь удаагийн уулзалт нь аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд ОХУ-ын Казаньд болно. Орон нутгийн цагаар 18-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Москвад БРИКС-ын орнуудын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчидтэй уулзах үедээ Хятадын Төв радио телевизийн сэтгүүлчийн асуусан асуултад хариулав.
В. Путин хэлэхдээ, БНХАУ, ОХУ-ын харилцааг бие биенийхээ сонсож, харилцан хүндэтгэх суурин дээр тогтоосон юм. Хоёр талын хамтын ажиллагаанд энэ нь нийтлэг ойлголт бөгөөд бодитой үйл ажиллагаа болж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, БНХАУ, ОХУ нь эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, шинжлэх ухаан технологи зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно. ОХУ нь БНХАУ-д нефть, байгалийн хий зэрэг эрчим хүчний экспортоо нэмэгдүүлэх бөгөөд хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөхийг хичээнэ гэжээ.
“Их БРИКС-ийн хамтын ажиллагаа”-ны асуудлаар В. Путин хэлэхдээ, ямарваа олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хувьд шинэ дүр, шинэ оролцогч, шинэ гишүүн нэмэгдэх үед шинэ зүйлийг дагуулдаг гэжээ.
В. Путин хэлэхдээ, АНУ нь БНХАУ-ын хөгжлийг хориглож чадахгүй, эдийн засгийн хөгжилд өөрийнх нь бодитой үйл явц байдаг. Олон хүчин зүйлтэй холбоотой. БНХАУ-ын хөгжлийг хориглох нь АНУ-д ч сөргөөр нөлөөлнө. Хэрэв энэ замаар замнаад байвал АНУ-ын олон талын өрсөлдөх чадвар суларна гэжээ.