9 дүгээр сарын 25-ны 8:44 цагт Хятадын АЧА-ийн Пуужингийн арми Номхон далайн холбогдох олон улсын усан бүс рүү сургуулилтын дууриамал хошуу тээсэн тив алгасах нэг баллистик пуужин хөөргөсөн бөгөөд пуужин товлосон тэнгисийн бүсэд оновчтой туссан байна.
Энэ удаагийн баллистик пуужингийн хөөргөлт нь Пуужингийн армийн жил тутмын сургуулилтын ердийн зохицуулалт бөгөөд зэвсэг тоноглолын чадвар, армийн сургуулилтын түвшнийг үр дүнтэй шалгаж, урьдчилан товлосон зорилтдоо хүрэв. Хятадын тал урьдчилан холбогдох орнуудад мэдэгдсэн байна.