Ливаны олон газарт Израиль халдлага үйлдсээр байна
2024-10-01 16:17:34
Share
Share this with Close
youtube WeChat

Ливаны Олон нийтийн эрүүл мэндийн яам 10-р сарын 1-ний үүрээр мэдэгдэл хийж, Израиль өнгөрсөн 24 цагийн дотор Ливаны олон газарт цохилт өгч, 95 хүн амь үрэгдэж, 172 хүн шархадсан байна гэжээ.

Ливаны армийн эх сурвалжийн мэдээлснээр, Израиль есдүгээр сарын 30-ны өдөр Ливаны өмнөд нутгийн хилийн бүсийн 24 орчим сууринг их буугаар буудсан байна.

Ливаны Хезболла намын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Наим Касим орон нутгийн цагаар 9-р сарын 30-нд видео илтгэл тавьж, Ливаны Хезболла нам шинэ удирдагчаа аль болох хурдан сонгох болно гэдгээ мэдэгдэв. 

Наим Касим хэлсэн үгэндээ, Насраллаг алдсан ч Хезболла бүлэглэлийн Израилтай сөргөлдөхийг хориглож чадахгүй бөгөөд Газын зурвасын Палестины ард түмнийг дэмжих, Ливаны улс орон, ард түмнийг хамгаалах байр суурь өөрчлөгдөхгүй юм гэжээ.