Энэ жил Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд Хятад улс эдийн засгийн их өсөлт, хөгжлийг биелүүлж, дэлхийтэй харилцан ашигтай хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлсээр ирсэн юм. Ядуу буурай орноос дэлхийн эдийн засгийн хоёр дахь том гүрэн болж, аж үйлдвэрийн болон бараа бүтээгдэхүүний худалдаагаараа тэргүүлэгч гүрний нэг болтлоо хөгжсөн гээд...Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөшүүрэг болсноор, 1979-2023 оны хооронд эдийн засаг нь жилд дунджаар 8.9 хувиар өссөн нь дэлхийн дундаж өсөлтөөс хамаагүй илүү байв.
Өнгөрсөн арван жилд Хятадын дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр дунджаар 30 хувиас давсан юм. Хятад улс хэт ядуурлыг үндсээр нь шийдвэрлэж, чинээлэг нийгмийг байгуулсан нь томоохон амжилт байлаа. Өөрчлөлт, шинэчлэлийн бодлогын ачаар Хятад улс ядуурлыг бууруулж, дэлхийд ядуурлыг бууруулах үйлсийн 70-аас дээш хувийг дангаар биелүүлсэн нь дэлхийн ядуурлыг бууруулах явцыг ихээхэн түргэтгэсэн юм.
**Харилцан ашигтай хамтын ажиллагааны түлхүүр**
Хятад улс яагаад дэлхийтэй харилцан ашигтай хамтдаа хожих бодлогыг хэрэгжүүлж чадсан бэ? Энэ нь Хятад улс дэлхий нийттэй эерэг харилцаа тогтоож, хамтдаа хөгжихийг эрмэлздэгтэй холбоотой. Улс орон нь дотоодын хөгжлөө эрчимжүүлэхийн зэрэгцээ дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, хөгжиж буй орнуудад үр өгөөжийг нь хүртээдэг. Үүний гол түлхүүр нь Хятад улсын асар том зах зээл, ханган нийлүүлэлтийн сүлжээ, инновацын чадавх юм.
Зах зээлийн үүднээс Хятад улс үндэстэн дамнасан компаниудыг ихээр татдаг. Хамгийн сүүлд, 2023 онд гадаадын хөрөнгө оруулалттай 53,766 компани Хятадад шинээр бүртгэгдсэн нь 2022 оны мөн үетэй харьцуулахад 39.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Хятад улс бодитоор ашигласан гадаадын хөрөнгө оруулалтаараа дэлхийд хоёрдугаарт жагсаж байна.
**Инновац ба шинэ үеийн хөгжлийн хөдөлгүүр**
Хятад улс шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч, бизнесийн загваруудыг хөгжүүлж, инновацын чадавхыг нэмэгдүүлж байна. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын тайланд Хятадын инновацын чадавх дэлхийд 11-д жагсаж, сүүлийн арван жилд хамгийн их өсөлт үзүүлсэн улс болжээ.
**Хятад улс дэлхийн засаглалд**
Дэлхийн засаглалын түвшинд, Хятад улс олон улсын харилцаанд идэвхтэй оролцож, хамтын ажиллагаа, эдийн засгийн интеграцийг дэмжсээр ирсэн. Хятад улс “Бүс ба Зам” санаачилга болон хөгжиж буй орнуудын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн санаачилгуудыг дэвшүүлэн, дэлхийн эдийн засгийн хамтын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсаар байна. Хятадын хөгжил дэлхийн хөгжлөөс салангид биш, харин ч хоорондоо нягт холбоотой билээ. Өнгөрсөн 75 жилийн амжилтууд үүнийг нотолж байгаа бөгөөд ирээдүйд олон баримт нэмэгдсээр байх нь дамжиггүй.