Өнөөдөр үдээс өмнө (9-р сарын 25) Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба "Өндөр чанартай хөгжлийг ахиулъя" сэдэвт хэвлэлийн бага хурал хийж, Экологи, байгаль орчны яамны холбогдох албан тушаалтан Хятад улс өндөр чанартай хөгжлөөр олсон шинэ ололт амжилтыг өндөр түвшний хамгаалалтаар дэмжин ахиулж байгаа талаар танилцуулав.
Экологи, байгаль орчны яамны холбогдох албан тушаалтан хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад улс нүүрстөрөгч хийн ялгарлыг бууруулах, бохирдлыг багасгах, ногоон байгууламжийг тэлэх, өсөлтийг дэмжих ажлыг уялдаатай ахиулснаар, ард олны экологи, байгаль орчны тухай ашиг сонирхол, аз жаргал, аюулгүй байдлын сэтгэгдэл мэдэгдэхүйц нэмэгдсэн гэв.
Хятад улсын ойн бүрхэвч 24.02 хувьд хүрч, 21-р зуунаас хойших дэлхийн шинэ ногоон бүсийн дөрөвний нэг орчим нь Хятад улсад байгаа ажээ.
Нийт 1 тэрбум тонн нүүрс олборлох, 300 сая тонн ган, 400 сая тонн цемент үйлдвэрлэхтэй тэнцэх хоцрогдсон үйлдвэрлэлийн хүчийг татан буулгав. Нэг удаагийн эрчим хүчний хэрэглээнд эзлэх нүүрсний хэрэглээ 10 жилийн өмнө 67.4 хувь байснаа 2023 он гэхэд 55.3 хувь болж багасав. Нүүрсээр ажилладаг уурын зуух 500 мянга орчим байсныг 100 мянга хүрэхгүй болтол цөөхрүүлэв. Умардын бүс нутгийн хөдөө тосгоны 39 сая орчим айл өрх өвөлдөө цэвэр эрчим хүчээр халаалт авдаг болсон байна.
Хятад улсын хуурай газрын экологийн хамгаалалтын улаан шугамын талбай нь 30 гаруй хувийг эзэлдэг бөгөөд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдээр гол болгосон байгаль хамгаалалтын газруудын системийг үндсэндээ байгуулав. Хуурай газрын экосистемийн төрлүүдийн 90 хувь, үндэсний гол гол зэрлэг ан амьтан, ургамлын популяцийн 74 хувь нь үр дүнтэй хамгаалагдаж байна. 24 мянган сян суурин хийгээд түүнээс дээш тооны газруудын ундны усны эх үүсвэр газарт хамгаалалтын бүс тогтоож, сянь суурин хийгээд түүнээс дээш шатны хотуудын ундны усны эх үүсвэрийн усны чанарын шаардлага хангасан үзүүлэлт 96.5 хувьд хүрчээ.
Экологи, байгаль орчны яамны холбогдох албан тушаалтны мэдээлснээр, ноднин улсын хэмжээнд гол хотуудад PM2.5-ын дундаж агууламж арван жилийн өмнөхтэй харьцуулахад 54 хувиар буурч, их хэмжээний бохирдолтой өдрийн тоо 83 хувиар буурч, улсын хэмжээнд сайн агаартай өдрийн эзлэх хувь дөрвөн жил дараалан 86 гаруй хувьд хүрчээ.