Жил болгон болдог импортын экспод дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжүүд хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг. Энэ жилийн хувьд 70 мянга орчим квадрат метр талбайтай үзэсгэлэнгийн бүсэд шинжлэх ухаан технологи, аж үйлдвэр, Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн хэмээх гурван сэдвийн хүрээнд 34 улс орон бүс нутгийн 350 аж ахуйн нэгжүүд оролцон, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
Аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээс авахуулаад ойр зуурын хэрэглээний зүйлд хүртэл AI ашиглаж байгаа нь энэ жилийн хувьд онцлог юм. Рубикийн шоог эвлүүлэхэд хүн хамгийн хурдандаа 3 секунд орчим цаг зарцуулдаг байсан бол энэ робот 0.009 секундэд 90 градус эргүүлдэг бөгөөд 0.305 секундэд эвлүүлээд Гиннесийн дээд амжилт тогтоожээ.