Хятад, Америк хоёр орны гадаад бодлогын талаар зөвлөлдөх шинэ ээлжийн уулзалт боллоо
2024-09-29 15:54:22
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны 9-р сарын 27-нд Хятадын Гадаад хэргийн сайдын туслах бөгөөд Бодлого төлөвлөлтийн газрын дарга Мяо Дэюй Нью-Йоркт АНУ-ын Төрийн департаментын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ахмедтэй Хятад Америкийн гадаад бодлогын талаар зөвлөлдөх шинэ ээлжийн уулзалт хийлээ. Хоёр тал олон улсын байдал болон холбогдох асуудлаар санал бодлоо илэн далангүй, гүн гүнзгий солилцов.