Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Сэтгүүлч: Ерөнхий сайд Ли Чян Их Мекон мөрний дэд бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагчдын 8 дахь уулзалтад оролцоно гэдгийг Хятад улс мэдэгдсэн. Энэ уулзалтын холбогдох байдлыг хэвлэлийн төлөөлөгч танилцуулна уу? Хятад улс энэ уулзалтаас ямар хүлээлттэй байна вэ?
Мао Нин хэлэхдээ, 11-р сарын 6-7-нд Их Мекон мөрний дэд бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын 8 дахь уулзалт Юньнань мужийн Күнмин хотод болж, ерөнхий сайд Ли Чян уулзалтад оролцож, үг хэлэх юм.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Их Мекон мөрний дэд бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны механизм байгуулагдсан 30 жилийн хугацаанд, Хятад, Камбож, Лаос, Мьянмар, Тайланд, Вьетнам зэрэг зургаан гишүүн орон болон Азийн хөгжлийн банкны хамтын хүчин чармайлтаар, эдийн засаг, нийгмийн зохицонгуй хөгжил, бүс нутгийн интеграцчлалыг идэвхтэй ахиуллаа. Түүнчлэн зургаан орны ард түмэнд бодит үр өгөөж авчирсан юм. Хятад улс энэхүү удирдагчдын уулзалтаар дамжуулан бүс нутгийн дэд бүтцийн холболт, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, ядуурлыг бууруулах зэрэг чухал салбар дахь хамтын ажиллагааны шинэ ахиц дэвшилд тус дөхөм үзүүлж, бүс нутгийн тогтвортой хөгжлийг ахиулж, эдийн засгийн интеграцид хүрэхэд улам их хувь нэмэр оруулахыг хүсэж байна.